Tuesday, September 7, 2010

Бууж өгсөн шантрамтгай хүн байх гэж

Зиа хөөрхий дөө,

Насс гэдэг хүн 2 удаа шалгалтанд 0,5 оноогоор бүдрэнгүүтээ Австрали явах мөрөөдлөө ор тас хаядаг гэнэ. Уг нь их л цог хийморьтой, ямар ч саад гарсан хамаагүй тоохгүй хаяад л , орхиод л явна гээд ам тангарагаа өгөөд байсан юм даа. Гэтэл Бурхан хяссан ч юм уу, ивээсэн ч юмуу, яалт ч байхгүй нэг "шалтаг" гарч ирсээн. "Бурханы өгсөн бэлэг"-нээс яаж татгалзаж болох вэ дээ. Хүлээж авлаа. Тархиндаа сүндэрлэн босгосон байсан хамаг ирээдүйн төлөвлөгөө маань нэг хэсэг бүдгэрээд алга болов оо, хөөрхий. Яахаа мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзсээр байтал бүхэл бүтэн 9сар өнгөрчээ. Одоо эргээд сэргэлтийн үедээ орж байгаамуу, өмнөх босгосон, нүдэнд харагдаад байсан төлөвлөгөөгөө дахин сэргээхээр оролдож байна. За ямар ч байсан тэр нэг IELTS гэдэг зүйлийг дахин өгөхөөр шийдээд байна. Сурах чиглэлээ ч гэсэн сайн нухацтай бодох хэрэгтэй байна. Ер нь сайн бодолгүйгээр л ухас хийгээд дайраад байсан байна шүү. Өөрийн сурч төгссөн чиглэлээ биш, хүсэл мөрөөдөлд чинь хүргэж өгөх мэдлэг олгохуйц тийм л чиглэлийг сонгож авч байх хэрэгтэй юм байна шүү, нөхдөө.

Ингээд, энэ өдрөөр миний шалгалт өгч бүтэлгүйтээд шантарсан түүх төгсөг ээ. Маргаашнаас эхлээд өдөр бүр өнглишаа үзэж шинэ сурснаа энэ блогтоо бичиж байна гэж амлая.

Шинэ өглөө
Шинэ ирээдүй
Шинэ амжилт
Шинэ амьдрал ӨӨД УРАГШАА!!!

2 comments:

  1. Насаа эгчдээ амжилт хүсье. Та чадна аа, чадийшт :D

    ReplyDelete
  2. :) Uram ogdog, namaig dandaa hurtsalj bdag Turuuduu tnx. Chinii ogson 2 nom chin super shuu!!! Odoo 3 dahii n olj avna, tun udahgui kkkk

    ReplyDelete