Thursday, December 27, 2012

2013 он ирлээ

За хөөрхий, ингээд дэлхий сүйрнэ сүйрэхгүй гэж хүмүүсийн сэтгэл санаа үймж бужигнасаар байтал 2012 он маань дуусаад шинэ он ирж байна. Өнөөдөр ажлын сүүлийн өдөр. Үр хүүхдүүдээ ээжийгээ баярлуулах сайхан бэлгийн эрэлд хатаад хэд хонолоо. Ямар ч байсан хүүхдүүдийн бэлэг ок болсон. Одоо ээждээ бэлэг авчвал шинэ жилийн бэлтгэл болчих гээл байна. За тэгээд 2012 оноо дүгнэхэд нэг их сайхан ч биш хэрнээ бас муухай байсиймуу гэхээр дажгүй жил болоод өнгөрчээ. Бие дааж хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд үзчихлээ. Өөрийнхөө эрх ашгийг амьдралдаа анх удаагаа хамгаалж эрхийг маань зөрчсөн бүдүүлэг хүмүүсийг ялж үзлээ. Өөрийнхөө шартай гэдгийг мэдэрлээ кккк. Бас, амьдралдаа өөрчлөлт гаргахгүй бол хүүхдийн маань ирээдүй бүрхэг болоод байгаа гэдгийг яс махаараа мэдэрч хэд хоног зүрхээ өвдтөл шаналж үзлээ. Бас, ээждээ урьд өмнөхөөсөө илүү хайртай боллоо. Намайг, миний үр хүүхдүүдийг гэсэн эхийн сэтгэл үнэн агуу юм гэдгийг мэдэрлээ. Өрөвдлөө бас ээжийгээ. Өтөл буурал болжээ ээж минь. Би залуухан, сайхан хүүхэн байснаар нь муу ээжийгээ төсөөлсөөр байжээ. Гэтэл он цаг хугацаа гэдэг маш хурдан өнгөрдөг гэдгийг энэ жил ухаарлаа би. Ингээд бодохоор энэ 2012 он миний хувьд "ухаарал"-ын жил байжээ. Аз жаргал баяр хөөр, амжилт бүтээл арвинтай атлаа зовлон шаналал, сэтгэлийн тэмцэл, нулимс асгарсан жил байжээ. Харин 2013 онд би бөөн бөөн төлөвлөгөө, зорилтуудтай орж байна. Дараа жилийн энэ өдөр "амжилт бүтээл дүүрэн, сайхан жил байлаа" гэж бичиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!