Thursday, December 27, 2012

2013 он ирлээ

За хөөрхий, ингээд дэлхий сүйрнэ сүйрэхгүй гэж хүмүүсийн сэтгэл санаа үймж бужигнасаар байтал 2012 он маань дуусаад шинэ он ирж байна. Өнөөдөр ажлын сүүлийн өдөр. Үр хүүхдүүдээ ээжийгээ баярлуулах сайхан бэлгийн эрэлд хатаад хэд хонолоо. Ямар ч байсан хүүхдүүдийн бэлэг ок болсон. Одоо ээждээ бэлэг авчвал шинэ жилийн бэлтгэл болчих гээл байна. За тэгээд 2012 оноо дүгнэхэд нэг их сайхан ч биш хэрнээ бас муухай байсиймуу гэхээр дажгүй жил болоод өнгөрчээ. Бие дааж хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд үзчихлээ. Өөрийнхөө эрх ашгийг амьдралдаа анх удаагаа хамгаалж эрхийг маань зөрчсөн бүдүүлэг хүмүүсийг ялж үзлээ. Өөрийнхөө шартай гэдгийг мэдэрлээ кккк. Бас, амьдралдаа өөрчлөлт гаргахгүй бол хүүхдийн маань ирээдүй бүрхэг болоод байгаа гэдгийг яс махаараа мэдэрч хэд хоног зүрхээ өвдтөл шаналж үзлээ. Бас, ээждээ урьд өмнөхөөсөө илүү хайртай боллоо. Намайг, миний үр хүүхдүүдийг гэсэн эхийн сэтгэл үнэн агуу юм гэдгийг мэдэрлээ. Өрөвдлөө бас ээжийгээ. Өтөл буурал болжээ ээж минь. Би залуухан, сайхан хүүхэн байснаар нь муу ээжийгээ төсөөлсөөр байжээ. Гэтэл он цаг хугацаа гэдэг маш хурдан өнгөрдөг гэдгийг энэ жил ухаарлаа би. Ингээд бодохоор энэ 2012 он миний хувьд "ухаарал"-ын жил байжээ. Аз жаргал баяр хөөр, амжилт бүтээл арвинтай атлаа зовлон шаналал, сэтгэлийн тэмцэл, нулимс асгарсан жил байжээ. Харин 2013 онд би бөөн бөөн төлөвлөгөө, зорилтуудтай орж байна. Дараа жилийн энэ өдөр "амжилт бүтээл дүүрэн, сайхан жил байлаа" гэж бичиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Monday, October 29, 2012

Сэргэн мандалт - бөөн зар

За хөөрхий, Сэргэн мандлаа н тр гэсээр байтал хоног хугацаа хэцүүдчихэж ээ. Тайлангаас тайлангийн хооронд яаран сандран гүйсээр байтал аль хэдийнээ 2 жил өнгөрөөд блог н тр тээ орох гэсэн чинь пасс н тр ээ мартаж сартчихсан айн? Ийм блогчин байдийм бол уудаа. Үгүй одоо байгаа болоод л би байгаа байлгүй дээ кккк. Эрхэм Австрали орныг сонирхогчид оо, цаана чинь Австралийн их дээд дунд сургуулиудын талаар мэдээлэл өгөх үзэсгэлэн болох гэж байна шүү. За байз линкийг нь олоодхий. Линк нь болдоггүй ээ, за ямар ч байсан 2012 оны 11 сарын 02-ны өдрийн 13 цагаас танилцуулга нь Блю Скай зочид буудлын 3 давхарт эхлэх юм байна шүү. Ер нь үйл ажиллагаа нь 17 цаг буюу 5 цаг хүртэл үргэлжлэх юм байна. За бас, Төв Европын Их сургуулийн тэтгэлэгт уралдаан зарлагдсан байна лээ шүү ард түмээн. За бас л линкийг нь олох гээд үзий. Болох нь уу. http://www.bbssoft.biz/mail/earc16/index.html Болжийнаа. За ийшээ ороод дэлгэрэнгүйг үзчихээрэй. За нөгөө Насс чинь дахиад л гарах явах тухай мөрөөдөж эхэлсэн тул энэ удаа ёстой чиг хэл усны чиглэлээр олон салаа утгатай үгнүүдийн талаар жаахан оруулж эхлэе гэж бодлоо. За ингээд хамтдаа урагшаа, кккк

Thursday, February 16, 2012

Хүнд хүсэл тэмүүлэл байвал болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй ажээ

Дэлхий даяар энэ Макс гэдэг хүүгийн талаар мэдээг та бидний сайн мэдэх Yahoo-аар тараасан байна. Энэ хүү төрөлхийн гаргүй, хуруунууд нь нийлээд 5 хан мөртлөө бөх барилдах хүсэлдээ хөтлөгдөн бөхийн дамжаанд 3 дах жилээ суралцаж байгаа юм байна.

Та бүхэн доорх линкнээс энэ хүүгийн тухай үзээрэй.

http://news.yahoo.com/video/omahaketv-18230073/omaha-wrestler-competes-with-no-hands-28286686.html#crsl=%252Fvideo%252Fomahaketv-18230073%252Fomaha-wrestler-competes-with-no-hands-28286686.html

Үнэхээр хүн хүсч урдаа зорилго тавьж байвал чадахгүй гэх зүйл үгүй юм байна шүү