Sunday, January 3, 2010

IELTS-ийн шалгалт өгөхийг хүсэгчдэд

Зиа,

Шинэ блогийнхоо салхийг хагалж IELTS шалгалт өгөхийг хүсэгчдэд зориулаад өөрийн гашуун туршлагаас хэдэн зүйл та бүхэнд илгээхээр шийдлээ. Яахав, шинэ оны шинэ блогны анхны туршлага гашуун л байна биз, гэхдээ бусдад хэрэг болно гэдэгт итгэжийна аа, бас яваандаа сайхан сайхан зүйлс их бичих байх өө.

Зиа тэгээд, хамгийн эхэнд хэлэхэд шалгалт өгөх л гэж байгаа бол үнэхээр бэлдсэн шиг бэлдэх хэрэгтэй шүү, нөхдөө!!! Өдөрт дор хаяж 4 цаг шүү. Яана аа, яана аа, бэлдэх юм саан гээл яваад байвал цаг хугацаа нэг мэдэхэд харвасан сум шиг өнгөрөөд шалгалтын өдөр чинь болчихсон байх вий. Гэтэл шалгалтаа яах гэж өгч байгаа билээ, тэр шалгалтанд өндөр оноо авчихвал хэнд хэрэгтэй юм бэ гээл дараа нь бодохоор надад л хэрэгтэй байдаг, миний амьдрал сайхан болчих гээд, би мөрөөдөлдөө хүрчих гээд байдаг. Гэтэл энэ бүхэндээ хүрэх тэр нэг шалгалтандаа цаг нар гаргаж олигтой бэлдэж өгөхгүй байхаар би ер нь хэн юм бэ, яасан ч арчаагүй амьтан бэ гэж өөрийгөө хараах л юм даа. Хамгийн чухал нь чамд юу нь чухал юм бэ гэдгээ л сайн мэддэг, тэрэндээ хэн ч юу ч гэж байсан цаг нар гаргаж чаддаг байж байж л хүн чинь санасандаа хүрдэг юм шиг байна даа. Найз нөхөдтэйгээ шоудах хэрэгтэй юу, хамгаа хаяад ажлаа хийгээд л яваад байх уу, эсвэл сайхан юу ч хийхгүй хэвтээд байх уу, эсвэл англишаа үзээд алс ирээдүйгээ өөрийн гараар цогцлоон бүтээх үү. Энэ бүгд чиний өмнө нээлттэй л байна, алийг нь сонгох нь чиний асуудал, чиний амьдрал.

Зиа, дараа нь болохоор байна аа, бие дааж сурах ч зүйл байна, хүнээс бүр сайн зааж чаддаг хүнээс асууж сурах, зөв буруугаа мэдэж авах ч зүйл байдаг юм байна шүү, нөхдөө. Миний хувьд эссе бичнэ гэдэг чинь тайлан бичихээс тэс өөр юм гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авч байна даа. IELTS-ийн сонсох, унших, ярих хэсгүүд бол хүн бие даагаад сурч болно оо болно. Хариу нь хүртэл тод томруунаар дурайж байдаг болохоор яагаад би алдав гэдэг дээрээ хүн ажиллаж алдаагаа өөрөө олоод, өөрөө олох тусмаа ой тойндоо ортол мэдэж аваад улам сайжраад байх бололцоотой ш д. Гэтэл эссе бичих яах юм бэ. Ингэж бичих ёстой гэсэн юм байна, гэтэл зөв ч бичээд байгаамуу, буруу ч бичээд байгаамуу, мэдэх арга алга аа. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа бол бичих чадвараас бусад дээр та өөрөө бие даан сурч мэдлэгээ нэмэгдүүлж чадна аа гэж.

Зиа, гурав дах нь байна аа, ҮГ. Үг цээжилцгээ ард түмээн. Үгийн баялаг муу бол та сайн оноо авна гэж найдах хэрэггүй. Өдөр болгон 20 үг цээжил ээ. Гэхдээ автоматаар цээжлэхгүй шүү. Нэг үгийн цаана мянган утга байдаг, бүх утгыг нь өөрийн болгож дахин хэзээ ч хаана ч харсан мэдэж санаж байхаар л цээжлэх хэрэгтэй дээ. Би өөрийгөө үг сайн мэддэг гэж бардам бодоод байсан чинь яг суугаад англишаа бэлдээд эхлэхээр англи хэл ямар баялаг юм бэ гэж гайхмаар юм билээ шүү. Надад 504 absolutely essential words гэдэг ном олдсон. Удахгүй би энэ блог дээрээ тавина аа. Тэр ном бол үнэн super.

Зиа тэгээд, миний энэ бичсэнг уншиж байгаа хүн энэ одоо хэд авсан болоод бусдад сургаад байгаан гэж бодож магадгүй. Би 2009 оны 8 болон 12 сард 2 удаа IELTS өгөөд дундаж оноо 6,5 авсан. Сайн байна гэж үү? Тийм л дээ, сайн авсан. Гэхдээ өмнө хэлсэнчлэн бичих дээрээ 5,5 авсан учир би сургуулиасаа урилга авч чадахгүй гацчихаад байгаам даа. Одоо дахиад 2 сард өгдиймүү, байдиймуу гээл гайхаад эргэлзээд суужийна даа.

За тэр ч яахав, дараагийн нэг аймаар чухал зүйл нь, шалгалт өгөхөөс 2 долоо хоногийн өмнөөс эхлэн яг шалгалтаа өгч байгаа мэт бэлдэж эхлэх хэрэгтэй. Шалгалт дээр болно биз гээл нэг суухдаа уншихаа бэлдээл, дахиж суухдаа сонсохоо бэлдээл байвал яг шалгалт дээрээ очоод наад тархи толгой чинь "би амармаар байна аа" гээл орилоод байна шүү дээ. Нуруу чинь чилээл өвдөөл, босмоор болоол, ер нь шалгалтанд өгсөн даалгавраа хийхгүй, өөрийнхөө зовиурт анхаарал хандуулаад байна шүү дээ.

Зиа тэгээд эцэст нь хэлэхэд, унших, сонсох 2 чинь адилхан тактиктай учир уншихынхаа тактикыг сайн нухаад өөрөө ойлгочихвол сонсох бол амархоон амархан. Уншихаа бөглөхдөө хамгийн түрүүнд деталь асуултнууддаа хариулчвал тестээ багцаалаад авчиж байгаам. Тэгээл үлдсэн хэцүү асуултнууд дээрээ жаахан анхаараад бөглөчихөд болно доо болно. Харин ярихдаа, цагаа барьж яг 2 минутанд өгсөн даалгаврын дурд гэсэн бүх зүйлийг бүрэн дурдаж тайлбарлаж амжвал та ярих дээрээ сайн оноо авч чадна аа. Миний багцаагаар, нэг зүйл дээр 3 өгүүлбэр хэлэхэд л 4 деталь-ыг бүгдий нь амжуулаад байгаа юм. Зиа тэгээд жаахан цаг үлдээд байгаа бол хамгийн сүүлийн хариулт дээрээ новшроод удаад бүүр дэлгэрэнгүй болгоод байж болохоор байгаам даа. Ярихын бусад асуулт дээр нь аль болох ихийг ярих хэрэгтэй.

Зиа нэг иймэрхүү байх шив дээ. Эхний удаа шалгалт өгөхөд сандарч байсан, 2 дах удаагаа өгөхөд сандрахгүй байснаа уншихынхаа сүүлийн тест дээр нь /үнэн хүнд тест байсан шүү/ сандраад тэр эрчээрээ бичих руугаа ороод бичихийн сэдвээ хараад бүр паниканд орчихоу байгаам даа. Энэ чинь бас л нэг туршлага шүү дээ. Сандрах бол бид бүгдийн дайсан шүү

Та бүхэнд амжилт!

No comments:

Post a Comment